ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ШАРГА СУМ
ЗАРЛАЛ
Манай сайтад тавтай морилоно уу. Сумтай холбоотой сайтад тавиулах мэдээ мэдээллээ d.onoo@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Таны илгээсэн мэдээ мэдээллийг талархалтайгаар хүлээн авч сайтад байршуулах болно.
Цаг үеийн мэдээ, мэдээлэл
  • "СУРАЛЦЪЯ, УРАЛДЪЯ ХҮҮХНҮҮДЭЭ" ТЭМЦЭЭН БОЛЛОО

    “Эергээр сэтгэлгээ” нэртэй лекцийг нийт эмэгтэйчүүдэд илтгэлээ. Лекцээс “Эергээр сэтгэцгээе” уриаг гаргаж, инээмсэглэл дээр уриаг хэвлэн гаргаж эмэгтэйчүүд энгэртээ хадан бүтэн өдөр эерэг уур амьсгалаар уралдаан тэмцээндээ оролцлоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хороолол багуудын эмэгтэйчүүдийн дунд "Суралцъя, уралдъя хүүхнүүдээ" өртөөчилсөн тэмцээнийг Улаантуг багийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ивээн тэтгэж зохион байгуулла...

    2018-03-09 15:23:21 Дэлгэрэнгүй...
  • ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН БОЛЛОО

    Сумын нийт ахмадуудын дунд Дуулах өдөр дуун цэнгүүнийг зохион байгуулж нийт 50 гаруй ахмадууд оролцлоо. Цэнгүүнд оролцсон нийт ахмадуудад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн тэдний дунд дуу, бүжигчин хос тэмцээнүүдийг явуулсан. Тэмцээнийг Дархан халтар ХХК, Төрийн банк, ХААН банкууд ивээн тэтгэлээ.

    ...
    2018-03-09 12:40:12 Дэлгэрэнгүй...
  • ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

    Жил бүр 7 номинацид нэр дэвшүүлэн шилдгийн шилдэг эмэгтэйчүдээ шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай билээ. 2018 он шилдгүүдээр дараах эмэгтэйчүүд шалгарлаа.

    Шилдэг ээж – Хамтын хүч багийн  өндөр настан Дансрангийн Цэрэн

    Тэргүүний Сэхээтэн эмэгтэй – 12 жилийн бүрэн дунд сургуулийн багш Паламын Гантулга

    Бүтээлч эмэгтэй – Хамтын хүч баг Даваагийн Сүхцэц...

    2018-03-09 12:32:34 Дэлгэрэнгүй...
  • ЭЭЖҮҮД АЛДРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

    Сумын 2018 оны “Буянтай ээж”-ээр тус сумын Улаантуг багийн харьяат өндөр настан Базаржавын Пунцаг өргөмжлөгдлөө. Тэрээр 10 хүүхэд төрүүлж өсгөсөн өдгөө 80 насыг насалж буй буянтай сайхан буурай юм.

    Мөн сумын 2018 оны “Манлай ээж”-ээр Улаантуг багийн өндөр настан Балдоржийн Хандсүрэн өргөмжлөгдлөө. Тэрээр 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1976 оноос өдгөөг хүртэл мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа манлайлагч ээж юм.

    ...
    2018-03-09 12:32:11 Дэлгэрэнгүй...
  • "БИ ЭСТРАДЫН ДУУЧИН" ХҮҮХДИЙН ДУУНЫ НААДАМ БОЛЛОО

    Би эстрадын дуучин -2018, Уран жиргээ-2018 улсын уралдааны 1-р шатыг сургууль дээрээ зохион байгуулж, шалгарсан 4а ангийн Ш.Анхчимэг, 8а ангийн сурагч Г.Тэргэл, 12а ангийн сурагч Дэжидмаа, “Уран жиргээ”-д  6а ангийн сурагч Б.Болортуяа, 12а ангийн сурагч М.Хонгорзул  нар 2-р шатанд  оролцлоо.  Би эстрадын дуучин -2018 хүүхдийн дууны наадмын 2-р шатнаас 8а ангийн сурагч Г.Тэргэл тэргүүн байр эзэлж,4а ангийн сурагч Ш.Анхчимэг 4-р байр, Уран жиргээ төрөлд Б.Болор...

    2018-03-09 12:11:23 Дэлгэрэнгүй...
  • "ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙ" ЦОЛ ТЭМДЭГ ОЛГОЛОО

    Шилдэг эмэгтэй малчин цол тэмдэг олгов.

    Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, таван эрдэнэ мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг 8 малчин эмэгтэйг шалгаруулж цол, энгэрийн тэмдгээр шагнаж урамшууллаа.

    Баянгол баг – Д.Үзмээ, Ш.Цоозолмаа

    Хамтын хүч баг – Л.Бойгормаа, Ж.Жогвоон

    Сондуулт баг – Т.Цогзолмаа, Д.Отгонжав

    2018-03-09 12:09:12 Дэлгэрэнгүй...
  • ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВӨӨС МАЛЧДАД ХАНДИВ ӨГЛӨӨ

    Жавзандамба хутагт төвөөс цаг агаар хүндэрч байгаа  энэ үед Н.Баттөмөр, Д.Ганзориг, М.Эрдэнэсувд, Д.Төртулга, Л.Эрдэнэжаргал, О.Оюунтунгалаг, Л.Нэргүйбаатар, Баг.Батсайхан, Н.Бөхтөмөр, Н.Дарьбазар, Д.Баттөр, О.Оюун, С.Багмид, Д.Мөнхбат, Б.Нэргүйжанцан, Б.Доржгарав, Д.Батдэлгэр, Су.Даваадорж, Ш.Халзантуухай,  нарын 19 өрхөд тусламж өглөө.

    ...
    2018-02-23 17:43:22 Дэлгэрэнгүй...
  • АЙМАГ СУМЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

                Энэ онд аймгийн аварга малчнаар Баянгол багийн малчин Т.Тайван, Ц.Ганболд, Хамтын хүч багийн малчин Н.Мөнхжаргал, Сондуулт багийн малчин Б.Гомбосүрэн, Улаантуг багийн малчин Н.Гомбодорж нар тодорлоо. Сумын аварга малчнаар:Баянгол багийн малчин Д.Дамдиндорж, Х.Гантөмөр, О.Гантөмөр, Б.Батхишиг, Д.Батбаатар, Хамтын хүч багаас Ж.Отгонбаяр, Ж.Нямжаргал, Д.Ууганбаатар, Р.Отгонбаатар, Сондуулт бага...

    2018-02-09 17:43:22 Дэлгэрэнгүй...
  • БӨХӨН ЗЭЭРЭНД ӨВС ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ӨГЛӨӨ

    Цаг агаар, өвөлжилт хүндэрч байгаа Шаргын говь, Хүйсийн говьд байгаа бөхөн, хар сүүлтэй, цагаан зээр зэрэг амьтаддаа БОАЖГ, ДБХС хамтран өвс, тэжээл, хужир тавьж биотeхникийн арга хэмжээг эхлүүллээ. Мөн хяналтын камeрыг суурилууллаа.
     

    ...
    2018-01-29 11:32:45 Дэлгэрэнгүй...
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МАЛЧИДДАА ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ БАЙНА

    Аймгийн засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нар сумын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай ирж танилцлаа. Өвөлжилт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа Шарга сумд аймгийн нөөцөөс 540 боодол өвс гаргаж малчдад тараалаа. Шарга сум зундаа газрын гарц тааруу байсан учраас өвөлжилт хүндэрч өнөөгийн байдлаар бүх багийн нутгаар цасан бүрхүүл тогтсон цасны зузаан уулархаг нутгаараа 10-15см цастай , хүйтний эрч өдөртөө 30-35 градус шөнөдөө 35-45 градусын хүйтэнтэй байгаа нь бүх...

    2018-01-29 11:24:21 Дэлгэрэнгүй...
  • СУМЫН АХМАДЫН ШИНЭ ЖИЛ БОЛЛОО

    Ахмадын шинэ жил энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Уг баярын арга хэмжээн дээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сүхбаатар арга хэмжээнд оролцсон ахмадуудад баяр хүргэж гарын бэлэг өглөө. Мөн сумын Залуучуудын холбооны тэргүүн Б.Шинэхүү мэндчилгээ дэвшүүлж зарим ахмадад шагнал гардууллаа. Нийт ахмадууддаа эрүүл энх урт насалж удаан жаргахыг хүсье.

    ...
    2017-12-26 12:34:18 Дэлгэрэнгүй...
  • АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    • Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж, нийгмийн хэв журмыг сахиулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, орон нутагт иргэдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд өсвөр үеийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож амар тайван аюулгүй орчин бүрдүүлэхэд хүүхэд, эцэг, эх, багш нарын хамтын ажиллагааг хангах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчлах арга х...
    2017-11-23 13:24:44 Дэлгэрэнгүй...
  • СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

    Сумын ИТХ, ГХУСАЗЗ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах “Шилжин явах цомын төлөө” гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сүхбаатар өөрийн санаачлагаар 2 дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байна. Тэмцээнд баг, байгууллага, хорооллын эрэгтэй 7, эмэгтэй 9, нийт 16 баг оролцсон. Эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг Ц.Баянбэрх ахлагчтай Баянгол багийн баг, 2-р байрыг Х.Төмөрбаатар ...

    2017-11-23 12:32:19 Дэлгэрэнгүй...
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

    дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү/upload/files/neelttei haalga 2017.pdf

    ...
    2017-10-25 13:15:59 Дэлгэрэнгүй...
  • ХААН БАНКНЫ ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРЛОО

    Сумд ХААН банкны барилга шинээр баригдаж 2017.10.23-ны өдөр нээлтээ хийлээ.  ХААН банкны нээлтийн үйл ажиллагаанд зориулж иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд 1-р байрыг М.Золбаяр ахлагчтай баг, 2-р байрыг Д.Сэргэлэнбаатар ахлагчтай баг, 3-р байрыг Б.Шинэхүү ахлагчтай баг тамирчид эзэлсэн байна. Мөн ХААН банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор  иргэдийн дунд зохион байгуулсан "Зөв үнийг таа" тэмцээнд 9 оролцогч оролцож ЭМТ-ийн ажилтан Г.Бат...

    2017-10-24 13:05:40 Дэлгэрэнгүй...
  • "ЗАЛУУ ГЭР БҮЛ" ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    Хууль сурталчлах сарын аяны хүрээнд "Залуу гэр бүл" хууль сурталчлах арга хэмжээг сумд зохион байгууллаа.
    Гэр бүлийн хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг төлөвшүүлэх, нийгэмд эзлэх байр суурь, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Шарга сумын ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ-өөс “Залуу гэр бүл” хууль сурталчилах арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шарга сумд зохион байгуулж, урилгаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Сүхбаатар, цагдаагийн газраас гэр бүлийн хүчир...

    2017-10-23 12:32:08 Дэлгэрэнгүй...
  • ӨРМӨН ШАРГАЛ ГОВЬ-2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

    Сумын нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл тусгагдсаны дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Өрмөн шаргал говь-2017” үзэсгэлэн худалдаа энэ жил 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо гэсэн төрлөөр явагдаж 18 жижиг дунд үйлдвэрлэгч 2-38 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож шилдгүүдээ шалгарууллаа.  Цагаан идээний төрлөөр:
    1-р байр Д.Сувдаа /Баянгол/
    2-р байр С.Алтантуяа /Хамтын х...

    2017-10-02 16:35:05 Дэлгэрэнгүй...
  • БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ УНААЖУУЛЛАА

    Монгол Улсын Их Хурлын Гишүүн ,Хууль Зүйн Байнгын Хорооны Дарга Ш.Раднаасэд , аймгийн удирдлагууд ОНТСанхүүжилтаар 33 багийн дарга нарт унааг нь хүлээлгэн өгч ажилд нь амжилт хүслээ.Төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарт ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, унаагаар хангаж байгаа нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг болж байгаа юм. Манай сумаас хөдөөгийн ба...

    2017-09-18 17:19:51 Дэлгэрэнгүй...
  • ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС "ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД" АЯН ӨРНҮҮЛЛЭЭ.

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН  "ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД" АЯНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ./upload/files/Sharga sum medeelel (2).docx

    ...
    2017-05-24 15:30:55 Дэлгэрэнгүй...
  • ЦЭРГҮҮД АЛБАА ХААХААР МОРДЛОО

    2017 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар сумын хэмжээнд нийт 11 цэргийн насны залуучууд цэрэг татлагын комиссоор орсноос 9 цэрэг тэнцэж 2017 оны 05 сарын 05-нд цэрэгт татагдаж буй залуус, ар гэр ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.

    ...
    2017-05-08 15:23:00 Дэлгэрэнгүй...
  • ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙГ ТОГЛООМЖУУЛАХ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн онцлог, стандартад  нийцсэн тоглоомоор хангах, цэцэрлэгийн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 149 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулж сумын ЗДТГ-ын зүгээс тоглоомжуулах аяныг удирдамжийн дагуу зохион байгууллаа.

    Цэцэрлэгийн хүүхдийг тоглоомжуулах тухай албан бичгийг төсөвт байгууллагуудад хүргүүлж төрийн байгууллага, эцэг эхчүүдийн оролцоо идэвх санаачлагын тусламжтайгаар...

    2017-04-15 17:30:00 Дэлгэрэнгүй...
  • ШАРГА СУМ АЙМГИЙН АВАРГЫНХАА ТООГ 10-ААР НЭМЛЭЭ

    Аймгийн аварга малчнаар Баянгол багийн малчин Г.Ган-очир \үхэр өсгөх болзлоор\, П.Түвшин \тэмээ өсгөх болзлоор\, Б.Нямдорж, Хамтын хүч багийн малчин Э.Пүрэвсүрэн, Улаантуг багийн малчин Б.Батмөнх нар тодорлоо.
    Сумын аварга малчнаар:
    Баянгол багийн малчин Н.Очирбат, Б.Лхагвадорж, Б.Тэгшбүрэн, Д.Баттөр, Хамтын хүч багийн малчин Я.Чимгээ, П.Батдэлгэр, Г.Баянмөнх, Х.Лхагвадорж, Улаантуг багийн малчин Э.Ганзориг, З.Баянмөнх, Л.Баасан, Ц.Баясгалан, Н.Батжаргал, А.Буяндэлгэр нар тодо...

    2017-03-13 17:33:38 Дэлгэрэнгүй...
  • БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монгол улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилт, баримт бичгийн стандартыг хангуулах, мэдээ тайлангийн чанарыг дээшлүүлэх зорилгоор 4 багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн хурлын дарга нарт сургалтыг 3 сарын 06-ны өдөр зохион байгуулж 12 байцаагч мэргэжилтэн чиглэл чиглэлийнхээ хууль тогтоомжийг танилцууллаа. Мөн хугацаатай тайлан мэдээ, судалгаа, баримтлах эрх зүйн акт, журам зааврыг багтаасан гарын авлагыг бэлтгэж гардууллаа. Сургалты...

    2017-03-07 11:35:00 Дэлгэрэнгүй...
  • ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай сумын Засаг даргын 2017 оны 01\ 28 тоот албан бичгийг байгууллагуудад хүргүүлж дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.  Сумын Соёлын төвд төрийн дууллаа эгшиглүүлж төрийн албан хаагчид төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээҮндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай сумын Засаг даргын 2017 оны 01\ 28 тоо 2017-02-03 16:25:42 Дэлгэрэнгүй...

  • 2016 ОНЫ 9 АЛДАРТАН ТОДОРЛОО

    Сумын ИТХ-ын 2015 оны 38 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу энэ оны шилдэгүүдээ тодрууллаа. Оны шилдэгүүдийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаар шийдвэрлэдэг. 2016 оны
    1. Шилдэг бөх - Г.Ганбаяр
    2. Шилдэг уяач- О.Амартүвшин
    3. Шилдэг малчин -Н.Мөнхжаргал
    4. Шилдэг тариаланч Н.Батбаяр
    5. Шилдэг өрх М.Золбаяр
    6. Шилдэг залуу Э.Алтайбаатар
    7.Шилдэг төрийн албан хаагч Д.Алтайбаатар
    8. Шилдэг а...

    2017-01-02 14:22:43 Дэлгэрэнгүй...
  • СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

    Сумын ИТХ, ГХУСАЗЗ-өөс сумын аварга шалгаруулах гөр бөмбөгийн тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд баг, хороолол, албан байгууллагуудын эрэгтэй 5, эмэгтэй 8 баг оролцож шилдэгүүдээ шалгарууллаа. Эрэгтэй баг тамирчдаас:

    • 1-р байр. Б.Тайванбаатар ахлагчтай Ургац хорооллын баг
    • 2-р байр. Х.Төмөрбаатар ахлагчтай Рашаант хорооллын баг
    • 3 байр. Б.Шинэхүү ахлагчтай ...
    2016-12-19 17:44:16 Дэлгэрэнгүй...
  • СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Гамшгийн эрсдлийг бууруулах нь төслийн хүрээнд Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт буюу LEGS-ийн сургалт энэ сарын 23, 24-ний өдрүүдэд сумд зохион байгуулагдлаа. Уг сургалтыг Мерси кор олон улсын байгууллагын Говь-Алтай аймаг дахь салбарын сургагч багш н.Мөнх-Эрдэнэ, сумын ЗДТГ-ын дарга Р.Оюунчимэг, МЭҮТ-ийн дарга Х.Даваацэрэн нар явууллаа. Сургалтанд сумын онцгой комиссын гишүүд, багийн Засаг дарга нар, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд, ха...

    2016-11-30 16:25:49 Дэлгэрэнгүй...
  • ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    “335” ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Сумын нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу сар бүрийн 3 долоо хоногийн Лхагва гаригийн 17 цагт хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа. Хуваарийн дагуу 11 сарын 16-ны өдөр уг арга хэмжээг зохион байгуулж Нийгмийн даатгалын байцаагч Б.Хорлоожав Эрүүл мэндийн даатгалын тухай хууь болон нийгмийн даатгалын тухай хуулинд орсон гол гол өөрчлөлтүүдийн талаар сургалт...

    2016-11-30 16:21:29 Дэлгэрэнгүй...
  • СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

    СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ
    ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХӨӨ БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ
    Сумын ИТХ-ын  анхдугаар хуралдаан энэ сарын 07-ны өдөр хуралдаж шинээр сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. \15 төлөөлөгчтэй\ Хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Б.Мандахыг сонгож томиллоо.

     

    ...
    2016-11-30 16:02:39 Дэлгэрэнгүй...
  • НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2016.10.20-ний өдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай сумын ЗДТГ-ын даргын 2016.10.11-ний өдрийн 03\325 тоот албан бичгийн дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-т сумын төсөвт 5 байгууллага өөрийн үйл ажиллагааã самбар, үзүүлэн, фото зураг, сургалт, хоолны амталгаа, нээлттэй хичээл, ñóðãàë&ogr...

    2016-11-18 15:55:12 Дэлгэрэнгүй...
  • ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА


    Сумын шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтарч “Ачлалт ээжүүд” ээжүүдийн алдар тэмдэглэх арга хэмжээг зохион байгууллаа. Мөн 7 номаницид 7 шилдэг ээжийг тодруулж өргөмжиллөө.

        Шилдэг ээж-Д.Долгор/Баянгол баг, өндөр настан/
        Шилдэг бүтээлч эмэгтэй-С.Оюунцэцэг/ Баянгол баг, малчин/
        Шилдэг сэхээтэн эмэгтэй-Н.Мөнхзул/Сургуулийн нийгмийн ажилтан/
     ...

    2016-03-09 15:18:39 Дэлгэрэнгүй...
  • МАНЛАЙ ЭЭЖҮҮД АЛДРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

    "Буянтай ээж" Õамтын хүч багийн өндөр настан Т.Баасанжавûí íýðýìæèò  îäîí áºìáºãèéí òýìöýýíèéã 2 íàñíû àíãèëàëààð çîõ&e...

    2016-03-09 12:52:08 Дэлгэрэнгүй...
  • Л.ДОЛЗОДМАА СУИС-Д СУРАЛЦАХ УРИЛГААР ШАГНАГДЛАА

    Ãîâü-Àëòàé àéìàãò çîõèîí áàéãóóëàãäñàí МУГЖ Борын Ринагийн нэрэмжит " Ардын богино дуу дуулаачдын уралдаан"-д Øàðãà ñóìûí 12 æèëèéí ñóð&...

    2016-03-09 11:04:53 Дэлгэрэнгүй...
  • Аймгийн сайн малчид тодорлоо

    Энэ онд тус сумаас аймгийн сайн малчнаар Хамтын хүч багийн малчин Э.Тодхүү, Ү.Даваа, Баянгол багийн малчин Н.Гантулга,  Улаантуг багийн малчин Б.Баярсайхан нар шалгарч "Аймгийн сайн малчин"-ны шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Баянмөнх, Сумын ИТХ-ын дарга Г.Ариунбаяр, Засаг дарга М.Тунгалагтамир малчны хотонд нь очиж гардууллаа.

    ...
    2016-02-02 10:15:00 Дэлгэрэнгүй...