Сумд ХААН банкны барилга шинээр баригдаж 2017.10.23-ны өдөр нээлтээ хийлээ. ХААН банкны нээлтийн үйл ажиллагаанд зориулж иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд 1-р байрыг М.Золбаяр ахлагчтай баг, 2-р байрыг Д.Сэргэлэнбаатар ахлагчтай баг, 3-р байрыг Б.Шинэхүү ахлагчтай баг тамирчид эзэлсэн байна. Мөн ХААН банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор иргэдийн дунд зохион байгуулсан "Зөв үнийг таа" тэмцээнд 9 оролцогч оролцож ЭМТ-ийн ажилтан Г.Батхишиг түрүүлсэн байна. Харилцагчдын дунд сугалаат аян өрнүүлж 10 азтанг тодруулж ХААН банкнй гарын бэлгээр шагналаа. Нээлтийн арга хэмжээний үеэр сумын Засаг дарга М.Тунгалагтамир үг хэлж сумд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийж байгаа ХААН банкны удирдлагуудад баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.
Мэдээ оруулсан: 2017-10-24 13:05:40