Баянгол багт 11200 тун вакцин авч 86 өрхийн 1635 хурга, 9208 ишиг, нийт 10825 төл таригдсан. 96.9 хувьтай хамрагдсан байна.
Хамтын хүч багт 16598 толгой төл тоологдсон. Үүнээс 55 өрхийн 6318 мал тарьсан ба 38.8 хувьтай байна.
Сондуулт багт 40 өрхийн 3220 хурга, 8952 ишиг, нийт 12172 төл таригдсан. 92.1 хувьтай байна.
Улаантуг багт 99 өрхийн 4341 хурга, 13106 ишиг, нийт 17347 толгой төл малд вакцин хийсэн. Хамрагдалт 93.8 хувьтай байна.
Сумын дүнгээр бог малын мялзан өвчний вакцинд 47257 толгой төл мал буюу нийт төлийн 84.3 хувь нь хамрагдсан байна.
Мэдээ оруулсан: 2017-12-18 12:23:10